МЭНДЧИЛГЭЭ
Дархан хотын дулаан хангамжийн системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах эрхэм үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөр, залуу насаа зориулсан үе үеийн ахмадууд, удирдлагууд, “Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК-д ажиллаж байгаа ажилтан албан хаагчид болон салбарын хамт олон, дулааны эрчим хүч хэрэглэгчиддээ Дархан хотод дулаан хангамжийн систем үүсч хөгжсөний “60” жил, тусдаа бие даасан компани болж хөгжсөний “35” жилийн ойн баярын мэндийг хүргэж амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.
“ДДС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д. Батжаргал