ТАНИЛЦУУЛГА





2025 онд “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаар тогтоолоор батлагдсан 193 хүний орон тоотойгоор 7 алба, хэлтсийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Үүнээс:
Удирдлага – 4
Инженер техникийн ажилтан – 38
Албан хаагч, бусад ажилтнууд – 151
Нийт 29,2 хос км дулаан дамжуулах шугам, 91,4 хос км түгээх шугам, 3,3 км уурын шугам, насосны 4 дэд станц, 16 дулаан хуваарилах төвийн ашиглалт, их болон урсгал засвар, үйлчилгээг хариуцан ажилладаг.
1999 онд Орон сууц ашиглалтын компаниудыг татан буулгасан тул тэдгээр компаниудын харьяанд байсан орон сууцны байруудын дулааны оруулга хүртэлх түгээх шугам, дулааны узел, ХХУ бэлтгэх тоног төхөөрөмж, шугам хоолойн засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна.
Мөн хэрэглэгчдийн харьяаны 57116 м түгээх шугам, 1764 ш дулааны оруулгын ашиглалт, засварын байдалд хяналт тавьж ажилладаг.
“ДДС” ТӨХК нь жилд дунджаар 647-662 мянган Гкал дулааны эрчим хүч худалдан авч, хэрэглэгчдэд түгээн 12,5-13,0 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байна.
Дархан хотын дулаан хангамжийн системийн найдвартай ажиллагааг хангахын тулд жилд дунджаар 1500,0 сая төгрөгийн засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэдэг.
Хүний нөөцийн чадавхи

Эх сурвалж:
- Харьяалах нэгж: Захиргаа удирдлагын хэлтэс
- Цахим хаяг: ts.nandinzaya@dds.gov.mn
- Холбогдох дугаар: 99102512