САНХҮҮ БОРЛУУЛАЛТЫН ХЭЛТЭС

Санхүү борлуулалтын хэлтэс нь Санхүү борлуулалтын хэлтэс нь  34 орон тоотойгоор ажиллаж байгаа ба компанийн санхүүгийн үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн нягтлан бодох бүртгэлийн баримт бичгийг бүрдүүлэх, зорилтот түвшний биелэлтийг ханган ажиллах, хэрэглэгчийн өр, авлага барагдуулах, борлуулалтын орлогыг төвлөрүүлэх үйл ажиллагааг зөв зохион байгуулах, хөрөнгө түүний эх үүсвэр болон үйлдвэрлэл, ажил үйлчилгээний санхүүгийн үр ашиг,  мөнгөний бүрдүүлэлт,  зарцуулалт, өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалт, ашиглалт зэрэгт байнгын хяналт тавих чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.

Санхүүгийн “Ноён програм”-ыг ашиглаж байгаа ба санхүүгийн тайлан гаргалтыг сайжруулах талаар “Ритус” ХХК-тай байнгын холбоотойгоор ажиллаж байна.

Хэлтсийн хамт олон ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргийг өдөр тутамдаа хийж,  зорилтот ажлууд болон Компанийн гүйцэтгэх удирдлагаас өгөгдсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэж байна.

  • Санхүүгийн тайлан балансыг улирал, хагас жил, бүтэн жилээр хуулийн хугацаанд нь гаргаж  ТУЗөвлөл, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний яам, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг газруудад тушааж, онлайнаар тайланг шивэх
  • Өглөг, авлага, борлуулалтын мэдээг сар бүрийн 5-ны дотор хугацаанд нь гаргаж ЭХЯ, ЭХЗХ-д хүргүүлэх
  • Татварын тайлангууд болох ААНБОАТ, НӨАТ, ХХОАТ, үл хөдлөх хөрөнгө, газрын, бууны, агаарын бохирдол, тээврийн хэрэгслийн татварын тайлангуудыг гаргаж цахимд шивэх
  • Нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг сар бүрийн дараа сарын 5-ны дотор НДХэлтэст гаргаж тайлагнах, өглөг авлагын үлдэгдлийн тооцоо нийлэх
  • Үйл ажиллагааны зардлыг хэмнэхийн тулд “Захиалгын хуудас”-аас эхэлж хяналтыг сайжруулж, бараа материал орлогод авах зарлагадах хадгалах журам мөрдөж ажиллаж байна.

/Гэрээ борлуулалтын хэсэг/

Гэрээ борлуулалтын хэсэг нь Санхүү борлуулалтын хэлтэсийн нэг хэсэг болж хэсгийн дарга, борлуулалтын ахлах мэрэгжилтэн, хуулийн мэргэжилтэн, борлуулалтын гэрээний мэргэжилтэн, борлуулалтын оператор, орлогын байцаагч, касс гэсэн 27 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг.

Санхүү борлуулалтын хэлтсийн Гэрээ борлуулалтын хэсэг нь дулааны эрчим хүч хэрэглэгчидтэй ДЭХ-ээр хангах аж ахуйн гэрээг хууль дүрэм журмын хүрээнд байгуулах, хэрэглээний тооцооны үзүүлэлтийг үнэн зөв тооцон орлогыг бүрдүүлэх, төлөвлөх, гэрээний биелэлтийг хангуулах, түгээсэн эрчим хүчний борлуулалтын орлогыг богино хугацаанд төвлөрүүлэх, хэрэглэгчдийн өр төлбөрийг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх, дулааны эрчим хүчний хэрэглээнд хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгуулах зэрэг үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.

Back to top button