ТӨЛӨВЛӨЛТ, БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА
Төлөвлөлт, бодлого зохицуулалтын алба нь дулааны шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангах, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн техник технологийн ойрын болон хэтийн бодлого чиглэлийг боловсруулж, дулаан түгээлт болон техник эдийн засгийн үзүүлэлтүүдийг оновчтой зөв төлөвлөн, дулааны сүлжээний горим, тохируулга, зүгшрүүлэлт, их засвар, техник зохион багйуулалт, хөрөнгө оруулалт, техник технологийн шинэчлэлт, автоматжуулалтын ажлын төлөвлөлт, хэрэгжилт, дулааны шугамын ажлын зураг, төсөл боловсруулах, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай томоохон аж ахуй нэгжүүдийн байрны горим тохируулга, зүгшрүүлэлт хийх, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжүүлэлтийг хангах ажлыг зохион байгуулах зорилготой мэргэжлийн алба юм.
ТБЗА нь албаны дарга, ахлах инженер, горимын инженер, горим тооцооны инженер, тохируулгын инженер, засвар төсөв, төслийн инженер, программ хангамжийн инженер, техник хангамжийн инженер, хяналт удирдлагын системийн ашиглалтын инженер, зургийн инженер /2/, химийн инженер, шуурхай үйлчилгээний ээлжийн инженер /4/, техникч горим, диспетчерийн тоноглолын монтёр /4/, аж ахуй нэгж хариуцсан дулааны оруулгын слесарь /4/ гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.