ДУЛААН ДАМЖУУЛАХ АЛБА

Дулаан дамжуулах алба нь албаны нь 6 инженер техникийн ажилтан, дулааны шугам хоолойн слесарь 9, гагнуурчин 5, сүлжээний насосны болон дулаан хувиарлах төвийн ээлжийн машинч14, хэмжүүрийн засварчин 4, цахилгаан тоноглолын засварчин 2, тоноглолын засварчин 2, нийт 42 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Дулааны цахилгаан станцаас дулаан дамжуулах, түгээх сүлжээний шугам хоолой,  дулаан хуваарилах төв, насосны станцуудын дулааны шугам тоноглол, цахилгаан механик тоноглол, хянах хэмжих хэрэгслүүдийн хэвийн ажиллагаа, ашиглалт, засвар шинэчлэлт, дулааны алдагдлыг бууруулах, техник эдийн засгийн үзүүлэлтийг дээшлүүлэх ажлыг хариуцан ажилладаг.

/Хэмжүүрийн хэсэг/

Үндсэн үйл ажиллагаа нь:

  • Дулаан дамжуулах, түгээх сүлжээний шугам тоноглолын ашиглалт, засвар шинэчлэлт, туршилт тохируулгын ажлыг хариуцан гүйцэтгэх
  • Дулаан дамжуулах, түгээх сүлжээ, насос станц, дулаан хуваарилах төвүүдийн ажиллагаанд графикаар үзлэг шалгалт хийж, гарсан гэмтэл саатлыг шуурхай засварлах
  • НС, ДХТ-үүд, дамжуулах болон түгээх сүлжээний худаг, халаалт болон ХХУ-ны узелиүдийн хэмжих хэрэгслийн засвар тохируулга хийх, айл өрхийн халуун усны тоолуур баталгаажуулах, суурилуулах үндсэн үүрэг зориулалттай. Мөн мөнгөн тооцооны дулааны тоолуурын суурилуулалт хийх, тоолуурын заалт авч, бодолт хийж борлуулалтын орлого төвлөрүүлэх. Итгэмжлэгдсэн лаборатори нь 2 төрлийн эталон манометрээр хэрэглэгчийн болон дулаан хангамжийн системийн үндсэн тоноглолын хэмжих хэрэгсэлд засвар тохируулга хийх
  • Техник эдийн засгийн үзүүлэлтийг сайжруулахын тулд насосны станц, дулаан хуваарилах төвүүдийг тогтоосон горимоор ажиллуулж, дулаан дамжуулах, түгээх сүлжээний дулаан, уур, хэрэглэгчдийг дулаан, уур, усны зүй бус алдагдалгүй байлгах
  • Засвар шинэчлэлтийн ажлын явцад судалгаа дүгнэлт гаргаж, ажлын чанарыг дээшлүүлэх, зардлыг багасгах бодлогыг баримтлан, батлагдсан төсөв, ажлын эзэлхүүний хүрээнд засварыг гүйцэтгэх
  • Цахилгаан механик тоноглолын ашиглалт, засвар шинэчлэлт, туршилт тохируулгын ажлыг хариуцан гүйцэтгэх
  • Дулаан болон хэрэгцээний халуун усаар хангахад цахилгаан тоноглолын үйл ажиллагааг тасралтгүй найдвартай хангаж ажиллуулах
Back to top button