ДУЛААН ТҮГЭЭХ ХАНГАХ АЛБА
Дулаан түгээх хангах алба нь Дархан хотын дулаан хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангах, орон сууцны байруудын дулааны зангилааны шугам тоноглолын ашиглалт, засвар үйлчилгээ, горим тохируулга, зүгшрүүлэлт хийх, ДЭХ хэрэглэгчдэд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх ажлыг хариуцан ажиллах үндсэн үүрэг бүхий “ Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн техникийн нэгж юм. Үндсэн үйл ажиллагааны чиглэл нь компанийн техник эдийн засгийн үзүүлэлтийг дээшлүүлэхийн тулд ашиглалтын хэвийн нөхцлийг хангах, хэсэгчилсэн болон байран тохируулга хийх, дулааны эрчим хүчийг зүй зохистой ашиглах болон хэмнэлттэй хэрэглээний талаар хэрэглэгчдэд сурталчилах, шинэ техник технологийг ашиглах, компанийн тусгай зөвшөөрлийн хүрээнд гадны байгууллагад төлбөртэй ажил үйлчилгээ үзүүлэх ажлыг хийж гүйцэтгэдэг.