АЖЛЫН БАЙРНЫ ЭРГЭЛТ ҮЗЛЭГЭЭР ИЛЭРСЭН ҮЛ ТОХИРОЛ

ISO 9001 2015-ын дотоод аудитаар илэрсэн үл тохиролыг арилгасан байдалд ЗУХ-ийн дарга, бүтээмж-сургалтын инженер, ЗА-ны инженер нар 2019.05.07-ны өдөр доорхи ажлын байруудад үзлэг хийхэд дараахь үл тохиролууд илэрсэнийг арилгах шаардлагатай байна.
Хэрэглэгчдэд үйлчлэх төв:
1. Чанарын мэдээллийн самбарт мэдээлэл бүрэн байрлуулах
2. 1-р давхарт байрлах Урианы үсэгнүүд унасныг засах
3. 2-р давхарт хаалганы хаягжуулалт хийх
4. Сэтгэл ханамжийн судалгааг Чанарын мэдээллийн самбарт байрлуулах
5. Тухайн сар бүрийн дуудлагын тайлан мэдээг Чанарын самбарт байруулах
6. Шуурхай үйлчилгээний хэсэгт хамааралтай журмуудыг байрлуулах
7. Процессын зураглалыг хамааралтай ажилтан бүрд өгч сайжруулалт хийлгаж байх /Дуудлага барагдуулах, орлого цуглуулах/
8. ШҮХ-ийн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг нэг хавтсанд хийж байрлуулах
ДХТ№8
1. Манометр, термометрийн баталгаажуулалтын хуудсыг бүрэн наах
2. Процессын зураглалыг машинчийн ажлын ширээн дээр байрлуулан сайжруулалт хийлгэх боломж олгох, хийлгүүлэх
3. Гадна жижиг хаалганы цоож солих
4. Цонх угаах
5. Шалны зураас хийх
6. Тоног төхөөрөмжийн бүрийн газардуулгын актыг ажлын байранд байрлуулах
7. Нэмэлт усны баканд хэмжих хэрэгсэл байрлуулах
8. Тоосоо арчих
ДХТ№3
1. Нарядаар ажил гүйцэтгэж байгаа бригад ажлын байрны зааварчилгааг тухайн өдрийн хийх ажилтай нь уялдуулан бүрэн өгөх /Д. Батмөнхийн бригад/
2. Бригадын гишүүд хөдөлмөр хамгааллын хувцас бүрэн өмсөх /Каска, нүдний шил/
3. Эмийн зарцуулалтыг тухай бүр хөтлөх
4. Ажлын байрны тодорхойлолтыг ажлын байран дээр байрлуулах
5. Анхны тусламжийн заавар байрлуулах
6. Технологийн схемийг шинэчлэн байрлуулах
НС№2
1. Нарядаар ажил гүйцэтгэж байгаа бригад ажлын байрны зааварчилгааг тухайн өдрийн хийх ажилтай нь уялдуулан бүрэн өгөх
2. Бригадын гишүүд хөдөлмөр хамгааллын хувцас бүрэн өмсөх /Каска, нүдний шил, гутал/ /Ч. Эрдэмбилэгийн бригад/
3. Ажлын байрны цэвэрлэгээг хийх
4. ХМС дээр хаалтны мэдээлэл алдаатай байгааг засуулах /бүрэн хаалттай байтал 50% гэж зааж байна./
1-р хороолол 11-р байрны узель
1. Ялтсан халаагчийн эргэлтийн журнал 3 сарын 14-нөөс хойш хөтлөөгүй
2. Удирдлагын самбарын цахилгааны утаснуудын холболт, үзүүрүүд ил
3. Узелийн технологийн схем байхгүй
4. Узельд тохируулга хийх процессын зураглал ажилтанд байхгүй
Эдгээр үл тохиролуудыг 2019.05.13-ны өдөр хүртэл засаж сайжруулах шаардлагатай байна.


