ISO 9001 СТАНДАРТ
ДАРХАНЫ ДУЛААНЫ СҮЛЖЭЭ ТӨХК НЬ ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО ISO 9001:2015 СТАНДАРТЫН МАГАДЛАН АУДИТИД ТЭНЦЛЭЭ

“Дарханы дулааны сүлжээ” ТӨХК нь Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандартын хэрэгжилтэнд МАГАДЛАН аудитыг Энэтхэг улсын Колкота хотод төвтэй, олон улсын тэргүүлэх баталгаажуулалтын байгууллага болох MS Certification Services компаниар 2020.05.06 – 2020.05.11-ны өдрүүдэд хийлгэж сертификатаа хадгалахаар боллоо.


