ДАРХАНЫ ДУЛААНЫ СҮЛЖЭЭ ТӨХК ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО ISO 9001:2015 СТАНДАРТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА БОЛЛОО

“Дарханы дулааны сүлжээ ТӨХК нь Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандартын хэрэгжилтэнд баталгаажуулалтын аудитыг Энэтхэг улсын Колкота хотод төвтэй, олон улсын тэргүүлэх баталгаажуулалтын байгууллага болох MS Certification Services компаниар 2019.05.16 – 2019.06.20-ны өдрүүдэд хийлгэсэн.
2019 оны 05 сарын 16-20-ны өдрүүдэд явагдсан Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 стандартын хэрэгжилтийн байдалд хийсэн олон улсын баталгаажуулалтын аудитын үнэлгээгээр “ДДС” ТӨХК нь ажиглалтын 4 үл тохирол илэрч Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандартын хэрэгжилтийг ханган ЭХЗХ-ноос олгосон Дулаан түгээх, Дулаанаар зохицуулалттай хангах тугай зөвшөөрлийн Үл ажиллагааны хүрээнд JAS-ANZ буюу Австрали, Шинэ Зеландын нэгдсэн итгэмжлэлийн сүлжээ, IAF-Олон улсын итгэмжлэлийн байгууллагуудын хүлээн зөвшөөрсөн гэрчилгээг 2019.09.05-нд хүлээн авлаа.



