ISO 9001 СТАНДАРТ
“ДДС” ТӨХК-ИЙН УДИРДАХ АЖИЛТНУУД, ДОТООД АУДИТОРУУД СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

2018 оны сургалтын төлөвлөгөөний дагуу компанийн бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх, олон улсын ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, ажлын үр бүтээмжийг сайжруулах, бичиг баримтын хөтлөлтийг шинэчлэх зорилгоор Улаанбаатар хотод зөвлөх үйлчилгээний ОШМИ ТББ-ын вакуум сургалтанд доорхи нэр бүхий 20 ажилтныг 2018.12.07-2018.12.09-ны өдрүүдэд 2 өдөр сургав.
Сургалтаар бизнес төлөвлөгөөг хэрхэн хийх, ISO 9001 2015 стандартын бүлэг тус бүрээр хэрхэн бичиг баримт хөтлөх тухай, ямар бичиг баримтуудыг шинэчлэх сайжруулах, стандартыг хэрхэн хэрэгжүүлэх, дотоод аудитыг хэрхэн хийх талаар сургалт явагдан, одоогийн хийж байгаа эрсдлийн үнэлгээ, гадаад дотоод орчны шинжилгээ, үйл явцын зураглалын талаар зөвөлгөө өгч сайжруулалт хийв.


