Мэдээ мэдээлэлФото мэдээ

Дархан Бурхантын Зөвлөх Инженерийн Холбооны урилгаар Дархан хотын эрчим хүчний компаниудаар орж Эрчим хүчний салбарын реформ яагаад хийх шаардлагатай байгаа талаар танилцуулга хийж, чөлөөт ярилцлагыг хийлээ.

✅ “ДАРХАНЫ ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК нь Дархан хотын 13791 айл өрх, 1646 ААН, байгууллагыг дулааны эрчим хүчээр хангаж, жилд дунджаар 538 мянган Гкал дулаан түгээж, 10,2 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байна.
❗️Сүүлийн жилүүдэд Дархан хотод олон барилга байгууламж, орон сууцны хорооллууд шинээр баригдаж буйтай холбогдуулан төвийн дулаан хангамжийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа, шинээр өргөтгөл, нэмэлт эх үүсвэр хэрэгтэй байгааг онцоллоо.
❗️ Мөн одоо ашиглагдаж буй шугам сүлжээний тоног төхөөрөмжүүд хуучирсан солих шаардлагатай, өвлийн улиралд дулаан тасалдах эрсдэл их болж байгаа.
❗️ Дархан хотын нийтийн орон сууцны b1 буюу доод давхарын эзэмшил тодорхойгүйгээс тэнд байдаг дулааны шугамын ашиглалт, хамгаалалт байхгүй болж маш олон тооны эвдрэл тэнд гарч хүндрэл үүсгэж байгаа.
❗️ Орон нутгийн төлөвлөлт, түүнийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт тодорхойгүй, хангалтгүй байгаагаас эдийн засгийн болон техникийн хувьд үр ашиггүй дулааны шугамыг барьж байгаа нь тус компанийн санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлж байна.
❗️ Сүүлийн жилүүдэд ажилчдын цалин урамшуулал хангалттай нэмэгдэхгүй байгаатай уялдуулан чадвартай ажилтнууд ажлаас гарах нь их болсон.
♻️Зарим шийдэл:
✅Дулааны шугамын үр ашгийг сайжруулах шинэ технологиудыг нэвтрүүлэх
✅ Нийтийн орон сууцны доод давхарын магадгүй орон нутаг хариуцан түрээлүүлэх замаар эзэнжүүлж, тухайн байрны шугам сүлжээний ашиглалт, хамгаалалтыг сайжруулах
✅ Дулааны төлбөрийг тоолуураар хийдэг явдалыг дэмжих. Ингэхийн тулд талбай, эзлэхүүнээр төлдөг тарифыг нэмэгдүүлэх
✅Хэрэглэгчдэд ойлгомжтой болгохын тулд эрчим хүчинд цахилгаан, дулаан ялгалгүй кВт.ц нэгжээр төлбөрөөр тооцдог болох
✅ Дулааны тоолуургүй айлуудын төлбөрийг “Зардал хувиарлагч” төхөөрөмжийг ашиглаж хийдэг болох

Холбоотой нийтлэлүүд

Back to top button