“ДДС” ТӨХК-ИЙН ҮЭХ-НЫ НЭРЭМЖИТ САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Өнөөдөр /2022.03.17/ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯР, ОРЧИН ЦАГИЙН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 101 ЖИЛИЙН ОЙ-МОНГОЛ ЦЭРГИЙН БАЯР-ыг угтан “ДДС” ТӨХК-ийн Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг ҮЭХ-оос амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Тус тэмцээнд нийт 12 баг оролцсоноос:
ЭРЭГТЭЙ БАГ:
-ТЭРГҮҮН байранд-Ашиглалтын албаны баг,
-ДЭД байранд- Хэмжүүр автоматикын албаны баг,
-ГУТГААР байранд -Инженерийн албаны баг
ЭМЭГТЭЙ БАГ:
-ТЭРГҮҮН байранд- Гэрээ борлуулалтын албаны баг,
-ДЭД байранд- Захиргаа удирдлагын хэлтэс, Санхүү бүртгэлийн хэлтэс, Хяналт мониторингийн хэлтсийн холимог баг,
-ГУТГААР байранд- Инженерийн албаны баг тамирчид тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.
Мөн ШИЛДЭГ ТОГЛОГЧООР- Д.Батбямба, М.Батмөнх, Б.Бурмаа, Б.Ганчимэг нар шалгарлаа. НИЙТ БАГ ТАМИРЧИДДАА БАЯР ХҮРГЭЕ!


