Мэдээ мэдээлэл
“ДДС” ТӨХК 2024 ОНЫ “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ”-ӨӨР ШАЛГАРЛАА

Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тохиолдуулан 2024 оны шилдэг татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг шалгаруулан алдаршууллаа.
“ДДС” ТӨХК-ийн хамт олон улс, орон нутгийн төсвийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж 2024 онд Монгол улсын төсөвт 1,784,244,056.00 төгрөгийн татварыг төлжээ.
Дархан хотынхоо ард иргэдийг дулааны эрчим хүчээр тасралтгүй, найдвартай ханган ажиллаж байгаа компанийнхаа нийт хамт олонд болон Эрхэм хэрэглэгч Та бүхэндээ талархал илэрхийлье. 






