ЗАХИРГАА УДИРДЛАГЫН ХЭЛТЭС
Захиргаа, удирдлагын хэлтэс нь гүйцэтгэх захирлын шууд удирдлагад харьяалагддаг бөгөөд компанийн үйл ажиллагааны стратеги зорилтын хүрээнд удирдлагын манлайллыг хангах, хүний нөөцийн бодлого боловсруулах, бүтэц, цалин хөлсний бүдүүвчийг боловсронгуй болгох, хөдөлмөрийн харилцааг баталгаажуулах, ажилтнуудын мэргэжил, мэргэшлийг дээшлүүлэх, сургах, ажилтнуудын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг төлөвлөх, шийдвэрлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн сахилгын асуудлыг шийдвэрлэх, компанийн мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах, албан бичиг хэргийн хэрэгжилтийг хангуулах, байгууллагын эрүүл ахуйн соёлыг дээшлүүлэх зэрэг үндсэн чиг үүрэг бүхий удирдлага, зохион байгуулалтын үндсэн нэгж юм.
Тус хэлтэс нь хэлтсийн дарга, хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, сургалтын инженер, хуулийн зөвлөх, маркетингийн мэргэжилтэн, архивын мэргэжилтэн, эрүүл ахуйч-бага эмч, захирлын туслах, нарийн бичиг, үйлчлэгч гэсэн орон тоотойгоор 10 хүний бүрэлдэхүүнтэй болно.
Захиргаа удирдлагын хэлтэс нь үйл ажиллагаандаа Монгол улсын хууль, тогтоомжууд, компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, Захиргаа удирдлагын хэлтсийн дүрэм, хамтын гэрээ болон удирдах дээд газраас ирсэн хууль эрх зүйн баримт бичгүүдийг удирдлага болгон хэрэгжүүлж ажилладаг. Үндсэн чиг үүрэг:
- Компаний бүтэц, орон тоо, хүний нөөцийн бодлого боловсруулах, ажилтнуудыг сургах, дадлагажуулах
- Ажилтнуудын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, компанийн мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах, байгууллагын эрүүл ахуйн соёлыг дээшлүүлэх, хөдөлмөрийн болон нийгмийн харилцааны бүхий л асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх
- Хууль тогтоомж, гүйцэтгэх захирлын тушаал, үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангуулах