КОМПАНИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ

1965 он

Цахилгаанаар 48 МВт, дулаанаар 190 Гкал/ц эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалта Дулааны цахилгаан станц ашиглалтанд орж, түүний харъяанд Дулааны шугам сүлжээний цех байгуулагдан Дархан хотын дулаан хангамжийн системийн болон дулааны сүлжээний байгууллагын үндэс суурь тавигдаж 2 Гкал/ц ачаалал бүхий 7 хэрэглэгчийн дулааны эрчим хүчээр хангаж байсан.


1987 он

Дулааны цахилган станцг БКЗ-75-39ФБ маркийн 3 зуухаар өргөтгөснөөр эх үүсвэрийн дулаан үйлдвэрдэх хүчин чадал усаар 236 Гкал/ц, уураар 113 Гкал/ц болж нэмэгдсэн.

 


1990 он

Хүнд Үйлдвэрийн Яамны сайдын 1990.06.04-ний өдрийн 20-р тушаалаар Дархан хотын Дулааны шугам сүлжээний газар нэртэй бие даасан байгууллага болсон.

 


1990 он

Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар орон сууц ашиглалтын компаниудыг татан буулгаж, орон сууцны хорооллуудын дулан түгэх сүлжээ, дулан хуваарилах төвүүд, ДЭХ-ний борлуулалтын хамт тус байгууллагад шилжсэн.

 


2001 он

Монгол Улсын Засгийн газрын 2001.07.09-ний өдрийн 164-р тогтоолоор “Дарханы дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компани болон өөрчлөн зохион байгуулсан.

 

Эх сурвалж:

  • Харьяалах нэгж: Захиргаа удирдлагын хэлтэс
  • Цахим хаяг: ts.nandinzaya@dds.gov.mn
  • Холбогдох дугаар: 99102512
Back to top button