
Хүүхдийн баярыг тохиолдуулан Дарханы Дулааны Сүлжээ ТӨХК-ийн ХАБЭА-н зөвлөл, эцэг эхийн зөвлөлөөс ажилтнуудын хүүхдүүдийн дунд

“МИНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ – МИНИЙ ГЭР БҮЛИЙН ИРЭЭДҮЙ”
сэдэвт Reel бичлэгийн уралдаан зарлаж байна.

Хүүхдүүддээ аав, ээжийнхээ ажлын онцлог, бодит хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг бүтээлчээр харуулах боломжийг олгоорой.

Бичлэгт:

Дулааны шугам сүлжээ

Дулаан хуваарилах төв, Насосны станц

Засвар үйлчилгээ

Аюулгүй ажиллагаа

Хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгсэл
зэрэг компанийн бодит ажлын орчныг тусгасан байвал давуу тал болно.

Шагналын сан:

I байр – 150,000₮

II байр – 100,000₮

III байр – 5 хүүхэд тус бүр 50,000₮

Хугацаа: 2026.05.22 – 2026.05.31

Бүтээл хүлээн авах: (mail: dads@darkhandulaan.mn)

Хүүхдүүдээ идэвхтэй оролцуулж, аюулгүй ажиллагааны зөв хандлагыг хамтдаа түгээцгээе!