Мэдээ мэдээлэлФото мэдээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

Өнөөдөр /2026.06.09/-ний өдөр Төрийн ордны Их танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар эрчим хүчний салбарын төлөөлөлтэй хийх уулзалт зохион байгуулагдаж байна.
📍Уулзалтаар эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн бодлого, зорилтын талаар санал солилцож, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Мөн эрчим хүчний салбарын хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан ажилтан, албан хаагчдад төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа боллоо.
📍“Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн төлөөлөл энэхүү уулзалтад оролцож байгаа бөгөөд нийт оролцогчдод ажлын амжилт хүсэн ерөөе.
🇲🇳 Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжил, аюулгүй ажиллагаа, найдвартай үйлчилгээг хангах үйлсэд хамтдаа хувь нэмрээ оруулцгаая.

Холбоотой нийтлэлүүд

Back to top button