Мэдээ мэдээлэлФото мэдээ

НИЙТ АЖИЛТНУУД ОСОЛ ЭСЭРГҮҮЦЭХ ДАСГАЛД ХАМРАГДЛАА

Өчигдөр /2026.02.26/-ны өдөр ХАБЭА-н тухай хууль, Эрчим хүчний ажиллагсадын дунд зохиогдох үндсэн дүрэм, ААД-н хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд нийт ажилтнуудад “Осолдогчид үзүүлэх анхны тусламж” сэдвээр осол эсэргүүцэх дасгалыг батлагдсан хуваарийн дагуу сургалтын инженер Д.Мөнцэцэг, Дархан-Уул аймгийн Улаан загалмайн хороотой хамтран зохион байгуулав.
Дасгал сургуулилтаар шинэчлэгдсэн, стандарт анхны тусламжийн хичээл зааж, бодит практик, манеж ашиглан дадлага хийлгэж нийт ажилтнуудын сургаж дадлагажууллаа.
ОЭД-д нийт 161 ажилтан хамрагдлаа. Ээлжийн амралт, өвчтэй 24 ажилтныг нөхөн хамруулахаар шийдвэрлэв.

Холбоотой нийтлэлүүд

Back to top button