Мэдээ мэдээлэл
ШУГАМЫН ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛИЙН АЖИЛ 70%-ИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Дулаан дамжуулах сүлжээний К283 дугаар худгаас Дулаан хуваарилах төв №12-ын гадна худаг хүртэлх ф219 мм-ийн шугамыг ф350 мм болгон өргөтгөх, шинэчлэх ажлын хүрээнд шугам угсралтын ажил 2026 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар 70%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Түүнчлэн уг ажлын хүрээнд хийгдэх орчны тохижилт, нөхөн сэргээлтийн ажлыг 2026 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
Иргэд, оршин суугчдаас ажлын явцад түр хугацаанд үүсэж болзошгүй хүндрэл, тав тухын бус байдлыг ойлгон, хамтран ажиллахыг хүсье.




