Мэдээ мэдээлэлФото мэдээ
“АЖЛЫН БАЙРАНД НИЙГЭМ-СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЦГЭЭЕ – 2026” ХАБЭА-Н САРЫН АЯНЫ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд Монгол Улс 2012 оноос эхлэн жил бүрийн 4 дүгээр сард Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг улс орон даяар зохион байгуулж ирсэн.
Энэхүү аяны хүрээнд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н хууль тогтоомж, дүрэм журмыг сурталчлан таниулах, ажилтан, ажил олгогчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сайн туршлага, санал санаачилгыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулдаг.
“Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе – 2026”
2026 онд компанийн хэмжээнд хэрэгжүүлж буй ISO 45001 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны хэрэгжилтийг хангах, ажилтнуудын ХАБЭА-н мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх, ажлын байрны эрсдэлийг бууруулах, аюулгүй, эрүүл орчныг бүрдүүлэх зорилгоор “Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе – 2026” Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-ыг удирдамжийн дагуу зохион байгууллаа.
Энэ жилийн аянаар удирдах ажилтнуудын ХАБЭА-н манлайлал, ажилтнуудын идэвх оролцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ ажлын байрны нийгэм-сэтгэл зүйн сөрөг хүчин зүйлсийг бууруулах, эерэг харилцаа, хамтын ажиллагааг дэмжих, эрсдэлийг илрүүлж арилгах санал санаачилгыг өрнүүлэхэд онцгойлон анхаарч ажиллав.
Аяны хүрээнд идэвх санаачилга, үр дүнтэй ажилласан алба, хэлтэс болон ажилтнуудыг шалгаруулж, шагнал гардууллаа.
Б.Энхтөр даргатай Хангамж, үйлчилгээний хэлтэс
Б.Бат-Эрдэнэ даргатай Дулаан дамжуулах алба
Ц.Болор-Эрдэнэ даргатай Дулаан түгээх, хангах алба
Шалгарсан хамт олныг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж, урамшуулав.
Ажлын байрны нөхцөлийг сайжруулах, аюул, эрсдэлийг илрүүлэн бууруулах, шинэ санал санаачилга гаргах, аюулгүй ажиллагааны зөв хандлага, соёлыг төлөвшүүлэхэд бодит хувь нэмэр оруулж, хамт олноо манлайлан ажилласан дараах ажилтнуудыг “Хужирт рашаан сувилал”-д 7 хоног амрах эрхийн бичгээр тус тус шагнаж, урамшууллаа.
Үүнд:
* Дулаан дамжуулах алба: Дулааны шугам хоолойн слесарь Д.Түвшинбаяр, гагнуурчин З.Ганболд
* Дулаан түгээх, хангах алба: Дулааны оруулгын слесарь Б.Буянбадрах, Б.Мөнхбаяр
* Төлөвлөлт, бодлого зохицуулалтын алба: техник хангамжийн инженер Б.Мөнхбат
* Санхүү, борлуулалтын хэлтэс: Хуулийн мэргэжилтэн Б.Хишигсайхан
* Захиргаа, удирдлагын хэлтэс: Үйлчлэгч Ю.Батлхагва
* Хангамж, үйлчилгээний хэлтэс: Жолооч Г.Анхбаяр
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй нь зөвхөн ХАБЭА-н ажилтны үүрэг бус, ажилтан бүрийн оролцоо, хариуцлага, зөв хандлагаас бүрдэх хамтын соёл юм.
Аяны үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцож, ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахад хувь нэмрээ оруулсан нийт алба, хэлтэс, ажилтан, хамт олондоо талархал илэрхийлж, шагнал хүртсэн шилдгүүддээ халуун баяр хүргэе.
АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА – АЖИЛТАН БҮРИЙН ОРОЛЦОО, ХАМТЫН ХАРИУЦЛАГА!




