Мэдээ мэдээлэлФото мэдээ

ГАМШГИЙН АЮУЛЫН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГУУЛЬД “ДДС” ТӨХК-ИЙН АЖИЛТНУУД ХАМРАГДЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 399, 340 дүгээр тогтоолоор “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио”-г улс даяар 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 16:00 цагт дамжуулан ажиллах дадлага сургуулийг зохион байгууллаа.

• 2022 оны 03 дугаар сарын 24-ний 09:30 цагт Гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр алба хэлтсүүдийг дуудлагын схемээр цуглах цэгт цуглуулан, “Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу Мэргэжлийн ангийг цуглуулж бэлтгэл бэлэн байдлыг шалгав. Нийт дуудлагын схемээр Цуглах цэгт 147 ажилтан албан хаагч ирж ирц 78,1%-тай, “АНХААР” аплекэйшнийг 144 ажилтан гар утсан дээрээ суулгаж ашиглаж байна.

• 2022.03.24 -ны өдрийн 10:00 цагт “Газар хөдлөлт, дуут дохио”-ны талаарх танхимын сургалтанд 147 ажилтан албан хаагч нар хамрагдлаа.

• 2022.03.24 -ний өдрийн 16:00 цагт “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио”-гоор “ДДС”ТӨХК-ийн контор, үйлдвэрлэлийн байрны 72 ажилтан албан хаагч нар гарч жагсав.

• Зарлан мэдээллийн сирений сонсогдсон байдал компанийн барилга байшин дотор сонсогдоогүй тул 16:00 цагт компанийн давхар бүрт АНХААР АПП-аас ТҮГШҮҮРИЙН ДОХИО-г дуугаргалаа.

• Эхний удаа тасралтгүй 3 минут сирень дуугарахад конторын ажилтнууд ширээн доогуур орж, 1 минут завсарлаад дахин 2 дахь удаагийн дохиогоор гарч, 3 дахь дохио дуугарахад цугларах 2 минутанд талбайдаа цугларч бүртгэлийн ажил хийгдсэн.

• Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл дамжуулах сургалтын дохиогоор ажилласан тухай тэмдэглэлийг ОБГ-аас хяналт тавьж ажиллалаа.

Холбоотой нийтлэлүүд

Back to top button