Мэдээ мэдээлэлОнцгой мэдээ

ГАМШГИЙН АЮУЛЫН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГУУЛЬД “ДДС” ТӨХК-ИЙН АЖИЛТНУУД ОРОЛЦЛОО

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 399, 340 дүгээр тогтоолоор “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио”-г улс даяар 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 19:00 цагт дамжуулан ажиллах дадлага сургуулийг зохион байгууллаа.

Ажилтнууд нь ажил үүрэг гүйцэтгэх явцдаа Дархан-уул аймгийн ОБГ-аас тогтоосон хамгийн ойрын цугларах 20 цэгт цугларлаа. Цуглах цэгүүдэд нийт 170 ажилтан, албан хаагч цугларав. Ирц 77.1%. 14 ажилтан ээлжийн амралттай ба бусад аймаг, хотуудад байна.

“ДДС” ТӨХК-ийн конторт албан үүрэг гүйцэтгэж байсан ажилтнуудад зарлан мэдээллийн сиренийг 19:00 цагт компанийн давхар бүрт АНХААР АПП-аас ТҮГШҮҮРИЙН ДОХИО-г дуугаргалаа.

 

Холбоотой нийтлэлүүд

Back to top button