Мэдээ мэдээлэл

ГАМШГИЙН АЮУЛЫН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГУУЛЬД “ДДС” ТӨХК-ИЙН АЖИЛТНУУД ХАМРАГДЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 399, 340 дүгээр тогтоолоор “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио”-г улс даяар 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 16:00 цагт дамжуулан ажиллах дадлага сургуулийг зохион байгууллаа.
• 2025.03.27-ны өдрийн 16:00 цагт “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио”-гоор “ДДС”ТӨХК-ийн контор, үйлдвэрлэлийн байрны 158 ажилтан албан хаагч нар гарч жагсав.
• Эхний удаа тасралтгүй 1 минут сирень дуугарахад конторын ажилтнууд ширээн доогуур орж, 1 минут завсарлаад дахин 2 дахь удаагийн дохиогоор гарч, 3 дахь дохио дуугарахад цугларах 2 минутанд талбайдаа цугларч бүртгэлийн ажил хийгдсэн.
• Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл дамжуулах сургалтын дохиогоор ажилласан тухай тэмдэглэлийг ОБГ-аас хяналт тавьж ажиллалаа.

Холбоотой нийтлэлүүд

Back to top button