Мэдээ мэдээлэлФото мэдээ
ДАРХАН СУМЫН 1-16, ӨРГӨӨ, МАЛЧИН БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАР “ДДС” ТӨХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Өнөөдөр /2026.02.02/-ны өдөр Дархан сумын Багийн засаг дарга нар “ДДС” ТӨХК –ийн үндсэн үйл ажиллагаа, Дархан хотын дулаан хангамжийн системийн өнөөгийн байдал, өсөн нэмэгдэж буй хэрэглээ, сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй НЗОСБ-ын зоорийн давхрын СӨХ-ийн харьяаллын халаалт, ХХУс, хүйтэн усны шугамын засвар, шинэчлэлийн ажил Дархан сумын орон нутгийн хөрөнгө оруулалтаар 70%, оршин суугчдаас 30%-ийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн гэрээт ажлууд, НЗОСБ-уудын СӨХ-ын харьяаны шугам, тоноглолын ашиглалтын насжилт их, засвар шинэчлэл тогтмол хийгддэггүйгээс шалтгаалан гарч буй гэмтлүүд нь ДЭХ-ийг түгээх үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг зэрэг тулгамдаж буй асуудлуудын талаар компанийн ерөнхий инженер Б.Хүрэлтогоо, ТБЗА-ны дарга Л.Ганцэцэг, “ДДС” ТӨХК-ийн алба, хэлтсийн удирдлагууд танилцуулж, санал солилцож ажиллалаа.




