Мэдээ мэдээлэл

ДАРХАН СУМЫН 13, 14, 15-Р БАГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ БАЙРЛАХ 4148 МЕТР ҮЕРИЙН ДАЛАН СУВГИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ, ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖЛЫГ “ДДС” ТӨХК-ИЙН АЖИЛТНУУД ХИЙЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаар тогтоол, Шадар сайдын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Гол нуурын мөс цөмрөх, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ”-ний удирдамж, Улсын Онцгой комиссын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 тоот “Шар усны үер, үерийн аюулаас урьдчилан сэргийлах зарим арга хэмжаэ авч хэрэгжүүлэх тухай” албан даалгавар, Улсын Онцгой комиссын Шуурхай штабын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дүгээр албан үүргийн хүрээнд аймгийн хэмжээнд байх үерийн уснаас хамгаалах ил болон далд байгууламжийн цэвэрлэгээг хийх
Дархан-Уул аймгийн Онцгой комиссийн шуурхай штабын №03 тоот албан бичгийн дагуу Дархан сумын 13,14,15-р багийн нутаг дэвсгэрт байрлах 4148 метр үерийн далан сувгийн засвар үйлчилгээ, цэвэрлэгээний ажлыг 2025 оны 4-р сарын 14, 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулж ажиллаж байна.
Үүнд: Дархан сумын хэмжээнд үерийн уснаас хамгаалах ил болон далд бэлэн байдлыг хангуулах чиглэлээр аймгийн байгууламжийн ашиглалтын Захирагчийн ажлын албанаас гаргасан хуваарийн дагуу доторлогоотой болон доторлогоогүй үерийн далан сувгийн засвар үйлчилгээ, цэвэрлэгээний ажлыг “ДДС” ТӨХК-ний нийт 110 ажилтан гүйцэтгэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Холбоотой нийтлэлүүд

Back to top button