Мэдээ мэдээлэл
ДАРХАН-УУЛ АЙМАГТ ДУЛААН ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Уралдааны зорилго: Сантехникийн засварчид, гагнуурчдын ажил мэргэжил, үйлчилгээг олон нийтэд таниулах, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, амжилт бүтээлийг үнэлэх, ажиллах эрч хүч, урам зоригийг бадраах идэвх санаачлагыг дэмжин урамшуулахад оршино.
Уралдаанд оролцогч нь дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна.
Үүнд:
• Байгууллагын албан хүсэлт /уралдаанд оролцох тухай/
• Уралдаанд оролцогчийн анкет /маягтын дагуу/
• Тухайн оролцогчийн ажил байдлын тодорхойлолт
• Оролцогчийн иргэний үнэмлэхийн хуулбар
• Оролцогчийн нийгмийн даатгалын хуулбар
• Оролцогчийн мэргэжлийн үнэмлэхийн хуулбар
• Хураамж 100.000 төгрөг төлсөн баримт
– “Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн ХААН банкны 5045002103 тоот дансанд шилжүүлнэ
– Гүйлгээний утга: Байгууллагын болон оролцогчийн нэр
Шаардлагатай бол “ДДС” ТӨХК-ийн Дулаан түгээх хангах албаны инженер М.Бадамцэцэгтэй 9937-4156 утсаар холбогдоно уу
Байгууллага нь уралдаанд оролцогчийн материалыг dads@darkhandulaan.mn цахим хаягаар 2025 оны 04 дүгээр сарын 16-ны дотор ирүүлсэн байх




