Мэдээ мэдээлэл
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТСЭЭС СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ӨГЧ АЖИЛЛАЛАА

Өнөөдөр /2023.09.29/ тус газрын ахлах ажилтан, сургагч багш О.Заяа “ДДС” ТӨХК-ийн ажилтнуудад Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээс иргэдэд үзүүлэх үйлчилгээний талаар танилцууллаа.
-Тодруулбал бүх төрлийн лавлагаа, тодорхойлолтоос гадна гадаад пасспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх гэх мэт төрийн байгууллагуудын 440 гаруй үйлчилгээг авах бүрэн боломжтой талаар сургалт, танилцуулах мэдээллийг өгч ажиллалаа.





