Мэдээ мэдээлэлФото мэдээ
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА” ШАГНАЛААР “ДДС” ТӨХК-ИЙН ДУЛААНЫ ОРУУЛГЫН СЛЕСАРЬ Х.ЭРДЭНЭБААТАР ШАГНУУЛЛАА

17 дугаар жарны “СҮРЭЭР ДАРАГЧ” хэмээх гал Морь жилийн билгийн тооллын хаврын тэргүүн сар “Цагаан сар”-ын баярыг тохиолдуулан Модон могой жилдээ идэвх санаачилга, хөдөлмөр бүтээлээрээ бусдыгаа манлайлан ажиллаж, амжилт бүтээл гаргасан иргэд, хамт олон, байгууллага, засаг захиргааны анхан шатны нэгжүүдийг өнөөдөр 2026 оны 02-р сарын 11-ний өдөр шагнаж алдаршууллаа.
ДЭД БҮТЦИЙН салбарын “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА”-аар:
“Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн дулааны оруулгын слесарь ХӨХХАЛТАРЫН ЭРДЭНЭБААТАР шагнууллаа.
Шагналыг Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал гардуулан өгч цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.



