ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ШИГШЭЭ БАГ ДӨРӨВ ДАРААЛЛАН ТҮРҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор МХБХ-ны Футзалын 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2-р сарын 27-ноос 3-р сарын 6-ны хооронд Баянхонгор аймгийн Номундалай цогцолбор сургуулийн зааланд явагдаж тун амжилттай өндөрлөв. Тус тэмцээнд нийт 19 аймгийн шигшээ баг дээд болон нэгдүгээр шатанд өрсөлдөж дээд шатны аваргын төлөө С.Жаргалсайхан дасгалжуулагчтай Дархан-Уул болон Л.Наранбаатар дасгалжуулагчтай Дорнод аймгууд хооронд явагдаж 6-2 харьцаатайгаар Дархан-Уул аймгийн шигшээ баг Футзалын 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээнд дөрөв дарааллан түрүүллээ.
Тус тэмцээнд “ДДС” ТӨХК-ийн Ашиглалтын албаны ажилтан С.Юмчин нь Дархан –Уул аймгийн шигшээ багт амжилттай тоглож аваргын алтан медаль хүртлээ. Ашиглалтын албаны дулааны оруулгын слесарь С.Юмчинд спортын өндөр амжилтыг компанийн захиргаанаас хүсч халуун баяр хүргэлээ.![]()
![]()
![]()




