Мэдээ мэдээлэл

ДАРХАН ХОТОД “ТӨВЛӨРСӨН ДУЛААН ХАНГАМЖИЙН СИСТЕМИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШИД АВАХ АРГА ХЭМЖЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

“Төвлөрсөн дулаан хангамжийн системийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ” сэдэвт сургалт, зөвлөгөөн Дархан хотод 2025 оны 04 дүгээр сарын 03-04-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
?Зөвлөгөөний зорилго нь аймгийн төв, сум суурин газрын дулаан хангамжийн үйл ажиллагааг хариуцсан дулааны станц, дулааны шугам сүлжээний байгууллагуудын хоорондын харилцаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, харилцан туршлага судлах, зуух шугам тоноглолын үр ашгийг дээшлүүлэх, онол, практикийн дадлага сургалтад хамрагдан тулгамдаж байгаа асуудлуудын талаар хэлэлцэх юм.
Тус зөвлөгөөнийг Эрчим хүчний яам, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК, “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-иуд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд уг зөвлөгөөнд 23 хот суурин газрын 120 гаруй ерөнхий инженер,горим тооцоо, ашиглалтын инженерүүд оролцож байна.
“ДДС” ТӨХК-иас Дархан-Уул аймгийн төв Дархан хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн өнөөгийн байдал, хэтийн төлөв сэдвээр ”Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн Ерөнхий инженер Б.Хүрэлтогоо илтгэл тавилаа.

Холбоотой нийтлэлүүд

Back to top button