Мэдээ мэдээлэлФото мэдээ

“ДАРХАН ХОТЫН ДУЛААН ХАНГАМЖИЙН СИСТЕМД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дархан хотын төвлөрсөн дулаан хангамжийн систем үүсэж хөгжсөний 60 жил, “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн бие даасан мэргэжлийн байгууллага болон үүсэж хөгжсөний 35 жилийн ойг угтсан ажлын хүрээнд “Дархан хотын дулаан хангамжийн системд тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.05.19/-ний өдөр “ДДС” ТӨХК-иас зохион байгуулж ажиллалаа.
Хэлэлцүүлгийн зорилго нь Дархан хотын дулаан хангамжийн өнөөгийн байдал, өсөн нэмэгдэж буй ДЭХ-ний хэрэглээ, хэтийн төлөв, цаашид авах арга хэмжээ тулгамдаж байгаа асуудлуудын талаар хэлэлцэх юм.
Тус хэлэцүүлэгт Дархан хотод бүтээн байгуулалт, барилга барьж буй томоохон компаниудын төлөөлөл, аймаг орон нутгийн дэд бүтэц хариуцсан мэргэжилтнүүд, “ДДЦС” ТӨХК, “ДДС” ТӨХК-ийн инженер техникийн ажилтнууд оролцож санал бодлоо солилцож, цаашид авах арга хэмжээний талаар нээлттэй хэлэлцүүллээ.
“ДДС” ТӨХК-иас “Дархан хотын дулаан хангамжийн системд тулгамдаж буй асуудал” сэдвээр “ДДС” ТӨХК-ийн ТБЗА-ны дарга Л.Ганцэцэг, “Дулааны шугам сүлжээний хамгаалалтын зурвас” сэдвээр Хяналтын хэлтсийн дарга Г.Бадамгарав нар илтгэл тавилаа.

Холбоотой нийтлэлүүд

Back to top button