Мэдээ мэдээлэлОнцгой мэдээФото мэдээ

“ДДС” ТӨХК-ИЙН ЗАХИРГАА, ҮЭ-ИЙН ХОРООНЫ ХООРОНД БАЙГУУЛАХ 2025-2026 ОНЫ “ХАМТЫН ГЭРЭЭ”- Г БАТАЛГААЖУУЛЛАА

Өнөөдөр /2025.10.02/-ны өдөр “ДДС” ТӨХК-ийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулах 2025-2026 оны “Хамтын гэрээ”-г баталлаа. Хамтын гэрээнд ажил олгогчийг төлөөлж гүйцэтгэх захирал Д.Батжаргал, ерөнхий инженер Б.Хүрэлтогоо, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ч.Чүлтэмбат, Санхүү борлуулалтын хэлтсийн ахлах ня-бо Д.Алтанцэцэг, Төлөвлөлт бодлого зохицуулалтын албаны дарга Л.Ганцэцэг, Дулаан түгээх хангах албаны дарга Ц.Болор-Эрдэнэ, ХАБЭА-н инженер Б.Чанцалням нар , ажилтнуудыг төлөөлж ҮЭХ-ны дарга В.Уранчимэг, тэргүүлэгч Б.Лхагвасүрэн, Ч.Баттулга, А.Бат-Өлзий нар оролцож гарын үсэг зурж баталгаажууллаа.
Хамтын гэрээнд шинээр 3 заалтыг нэмж оруулан, 5 заалтад нэмэлт өөрчлөлт оруулж гишүүдийн хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, ажиллах нөхцлийг сайжруулах, нийгмийн асуудлыг дээшлүүлэх асуудлаар санал санаачлага гарган компанийн төсөв, санхүүгийн байдалтай уялдуулан хэлэлцэн тохиролцож, цаашид хүрсэн түвшингээ дээшлүүлэх бодлого барьж ажиллах талаар хэлэлцэн гэрээндээ тусган орууллаа. Гишүүдээс ирсэн зарим саналыг компанийн дотоод журмын дагуу зохицуулалт хийх боломжтой гэж үзсэн тул, хэлэлцээрийг эцэслэн 2025-2026 оны хамтын гэрээг үзэглэлээ.

Холбоотой нийтлэлүүд

Back to top button