Мэдээ мэдээлэлФото мэдээ
“ДДС” ТӨХК-ИЙН ИХ ЗАСВАРЫН ЗӨВЛӨГӨӨН ӨНӨӨДӨР /2026.05.08/ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ДДС”ТӨХК нь 2026-2027 оны өвлийн бэлтгэл ажлыг хангах зуны их засварын ажлыг зохион байгуулахтай холбогдуулан их засварын зөвлөгөөнийг зохион байгуулав.
-2026 оны зуны их засвараар 16 бригад, 73 инженер техникийн ажилтан, 19 ажил гүйцэтгэгч, 67 бригадын гишүүд, нийт 151 мэргэжилтэй ажилтнуудын бүрэлдэхүүнтэй 14 нэр төрлийн 90 багц ажлуудыг хийхээр төлөвлөн, их засварын график гарган батлуулж, графикийн дагуу хийгдэх ажлаа хэлэлцэн, гарч болох хүндрэл, сайжруулах арга хэмжээгээ төлөвлөн их засварын зөвлөгөөнөө зохион байгуулж ажиллав.




