Мэдээ мэдээлэл

“ДДС” ТӨХК-ИЙН ИХ ЗАСВАРЫН ЗӨВЛӨГӨӨН ӨНӨӨДӨР /2025.05.07/ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ДДС”ТӨХК нь 2025-2026 оны өвлийн бэлтгэл ажлыг хангах зуны их засварын ажлыг зохион байгуулахтай холбогдуулан их засварын зөвлөгөөнийг зохион байгуулав.
-2025 оны зуны их засвараар 22 бригад 78 инженер техникийн ажилтан, мэргэжилтэй ажилтнууд 11 нэр төрлийн 59 багц ажлуудыг хийхээр төлөвлөн, их засварын график гарган батлуулж, графикийн дагуу хийгдэх ажлаа хэлэлцэн, гарч болох хүндрэл, сайжруулах арга хэмжээгээ төлөвлөн их засварын зөвлөгөөнөө зохион байгуулж ажиллав.
?Засварын зөвлөгөөний үеэр орчин үеийн шинэ дэвшилтэт, техник технологийг танилцуулахаар “Бэзү технологи” ХХК-ийг урьж оролцуулсан ба алба хэлтсийн удирдлагууд, инженер техникийн ажилтан, бригадын дарга нар болон гагнуурчид зөвлөгөөнд оролцлоо.

Холбоотой нийтлэлүүд

Back to top button