Мэдээ мэдээлэл

“ДДС” ТӨХК-ИЙН ҮЭХ-НЫ НЭРЭМЖИТ САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ДДС” ТӨХК-ийн захиргаа, ҮЭХ-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спорт, урлагын 7 төрөлт уралдаан тэмцээн өнөөдөр буюу /2023.11.07/-ны өдөр эхэлж Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Тус тэмцээнд нийт 10 баг оролцсоноос:

ЭРЭГТЭЙ БАГ:

-ТЭРГҮҮН байранд-Дулаан түгээх хангах албаны баг,

-ДЭД байранд- Дулаан дамжуулах албаны баг,

-ГУТГААР байранд – Санхүү борлуулалтын хэлтсийн Хэмжил зүйн хэсэг, Хангамжийн хэлтсийн холимог баг

ЭМЭГТЭЙ БАГ:

-ТЭРГҮҮН байранд- Санхүү борлуулалтын хэлтсийн Гэрээ борлуулалтын хэсгийн баг,

-ДЭД байранд- Захиргаа удирдлагын хэлтэс, Санхүү бүртгэлийн хэсэг, Дотоод хяналт аудитын хэлтсийн холимог баг,

-ГУТГААР байранд- Дулаан дамжуулах албаны баг тамирчид тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.

Мөн ШИЛДЭГ ТОГЛОГЧООР- Б.Мөнхжаргал, Б.Мишээл нар шалгарлаа.

НИЙТ БАГ ТАМИРЧИДДАА БАЯР ХҮРГЭЕ

Холбоотой нийтлэлүүд

Back to top button