Мэдээ мэдээлэл
“ДДС” ТӨХК НЬ ДАРХАН-УУЛ АЙМАГТ ДУЛААН ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД “АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН”-ЫГ ДАРХАН ПОЛИТЕХНИКИЙН КОЛЛЕЖТОЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дархан хотын төвлөрсөн дулаан хангамжийн систем үүсч хөгжсөний 60 жил, “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн бие даасан мэргэжлийн байгууллага болон үүсч хөгжсөний 35 жилийн ойг угтсан “Ажил мэргэжлийн уралдаан” –ыг өнөөдөр /2025.04.21/-ний амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Энэхүү уралдаан нь сантехникийн засварчид, гагнуурчдын ажил мэргэжил, үйлчилгээг олон нийтэд таниулах, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, амжилт бүтээлийг үнэлэх, ажиллах эрч хүч, урам зоригийг бадраах, идэвх санаачлагыг дэмжин урамшуулах зорилготой байлаа.
– Ур чадвар сорих төрөл буюу ган хоолойгоор бэлдэц хийж гагнах,
– Туршлага сорих төрөл буюу PVC шугамын угсралт хийх
Уралдаанд “ДДЦС” ТӨХК, “Дулаан шарын гол” ТӨХК, “ДДС” ТӨХК-ийн Дулаан дамжуулах алба, Дулаан түгээх хангах албаны 6 баг 12 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдлаа.
Уралдааныг “ДДС” ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Хүрэлтогоогоор ахлуулсан бүрэлдэхүүн хэлэлцэн шүүж эхний 3 байрыг шагнаж урамшууллаа.



