Мэдээ мэдээлэлФото мэдээ
“ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧ”-НИЙ ГЭРЭЭ 9/1-НЭЭС 09/30-НЫ ХООРОНД ЯВАГДАНА /шинээр дулааны шугам сүлжээнд холбогдож буй хэрэглэгчдийн анхааралд/

2025-2026 оны халаалтын улирлын АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА, хувийн орон сууцны хэрэглэгчдийн ДЭХ-ний гэрээ 2025 оны 09-р сарын 01-ээс 2025 оны 09-р сарын 30-ны өдөр хүртэл явагдана.
Шинэ хэрэглэгчид:
• Байгууллагын тамга, тэмдэг, гэрчилгээний хуулбар
• Иргэний үнэмлэх (өмчлөгч, эзэмшигч, захирал), үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээний хуулбар, итгэмжлэл)
• Халаалт, хэрэгцээний халуун авах эхлэх, дуусах хугацааг тодорхойлсон албан бичиг
• Техникийн нөхцөлийн хуулбар
• Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын акт
• Гадна дулааны шугам угсарч шахаж шалгасан актууд
• Ялтсан халаагч, узел угсарч шахаж шалгасан акт, тусгай зөвшөөрөл
• Гадна дулааны шугамын угсралтын ажлын болон гүйцэтгэлийн зураг, ус, ус- хийн холимогоор угааж шахаж шалгасан акт
• Манометр, сопло баталгаажуулсан акт
• Гагнуурын оёдол шалгасан тэмдэглэл, далд ажлын акт
• Барилгын А зураг, угсралтын ажлын явцыг баримтжуулсан фото зураг
• Заагийн схемийн зураг
• Дулааны болон хэрэгцээний халуун усны тоолуур баталгаажуулсан, суурилуулсан гэрчилгээ
• “ДДС” ТӨХК-ийн техникийн үзлэгийн биелэлтийг шалгуулж баталгаажуулсан байна.

