ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР МЭДЭЭ

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 187 дугаар тогтоолын дагуу Шевролет Каптива маркийн суудлын автомашиныг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.
– Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбарын хамт 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 14 цаг 00 минут хүртэл Дархан-Уул аймаг, Дархан сум, 3-р баг, “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн төв байранд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.
– Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах
Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК–ийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 3-р багт байрлах компанийн төв байранд очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 9937-7900 утсаар авна уу.




