Мэдээ мэдээлэл
МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧ, ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРООНЫ ДАРГА Д.ДОЛГОРООР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН “ДДС” ТӨХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ХАМТЫН /ТАРИФ/-ЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН БИЕЛЭЛТТЭЙ ТАНИЛЦЛАА

Өнөөдөр /2023.09.11/-ний өдөр “ДДС” ТӨХК-ийн удирдлагууд компанийн 2021-2022 оны Хамтын хэлэлцээрийн биелэлтийг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд болон нийт ажилтнуудад танилцууллаа.
Уулзалтаар ЭХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын шинжээч Д.Оюунчимэг 2021-2022 оны ЭХС-ын хамт /тариф/-ын хэлэлцээрийн биелэлт, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭХ-ны дарга Д.Долгор 2023-2024 оны ЭХС-ын хамтын хэлэлцээрийг танилцуулж ажилтнуудын санал хүсэлтийг хүлээн авч, санал солилцож ажиллалаа.



