Мэдээ мэдээлэл
МЭНДЧИЛГЭЭ

Уудам Монгол орон, Дархан хотынхоо гал голомтыг ашид бадруулагч, эх орныхоо ирээдүйг өнөд гэрэлтүүлэгч Эрчим хүчний салбарын нийт ажилтан, албан хаагчид, инженер техникийн ажилтнууд та бүхэндээ “Эрчим хүчний ажиллагсдын өдөр”, орчин цагийн ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР үүсэн байгуулагдсаны түүхт 101 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Хөгжлийн түүчээ болсон эрчим хүчний салбарт сэтгэл оюун, эрдэм чадал, идэвх зүтгэлээ зориулсан “ДДС” ТӨХК-ийн хамт олондоо, салбарын ахмад, дунд, залуу үеийнхэн Та бүхэндээ ажлын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол Улсын гал голомт болсон Эрчим хүчний салбар өнө мөнхөд өөдлөн дэвжих болтугай!
Хүндэтгэсэн:
“ДДС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.БАТЖАРГАЛ




