Мэдээ мэдээлэлФото мэдээ

“УС, ДУЛААН, ЦАХИЛГААНЫ АСУУДЛУУДЫГ УТСААРАА ШИЙДЬЕ” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО

JCI Дархан салбар байгууллагын 2022 оны Бизнес хорооноос “Morning tweet” уулзалтыг өнөөдөр /2022.03.16 /зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд ДСЦТС ХК, Дархан-Ус суваг ХК, ДДС ТӨХК-ийн төлөөллүүд оролцож ашиглалтын чиглэлийн төлбөр тооцоогоо иргэд хэрхэн гар утсаараа шийдэх болон ус , дулаан цахилгааны чиглэлийн мэдээлэл авах дуудлага өгөхдөө онлайн системийг хэрхэн ашиглах чиглэлээр мэдээлэл өглөө.

Цаг хугацааны хурдтай хөл нийлүүлэн алхдаг ухаалаг залуу хүн утаснаасаа асуудлаа шийддэг байхыг уриалж ашиглалтын байгууллагуудын сүүлд шинээр нэвтрүүлсэн онлайн үйлчилгээ боломжуудын талаар энэ үеэр танилцуулсан юм.

Энэ удаагийн уулзалтанд зочноор :

“Дархан-Ус суваг” ХК-ийн Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Алтаншагай

“ДДС” ТӨХК-ийн Борлуулалтын ахлах мэргэжилтэн Н.Солонго

“ДСЦТС” ХК-ийн Борлуулалтын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга С.Батбаатар нар оролцлоо.

?“ДДС” ТӨХК нь dds аппликейшныг 2022 оноос шинээр үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн бөгөөд дулааны эрчим хүч хэрэглэгч нь dds аппликейшныг гар утсандаа татаж суулгаснаар дулаантай холбоотой төлбөр тооцоо, дуудлага өгөх, тоолуурын заалт өгөх, гэрээний мэдээллээ шинэчлэх, санал хүсэлтээ өгөх зэрэг бүхий л үйлчилгээг цаг алдалгүй авах боломжтой юм .

Холбоотой нийтлэлүүд

Back to top button