ЭЕРЭГ СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭЖ БУЙ СУРГАЛТАНД “ДДС” ТӨХК-ИЙН АЖИЛТНУУД ХАМРАГДЛАА

Дархан-Уул аймагт хэрэгжиж буй “Эерэг сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих төсөл”-ийн “Сэтгэл зүйн нөөцөө хэрхэн үр дүнтэй удирдах вэ?” сургалтад өчигдөр /2023.10.04/-ний өдөр “ДДС” ТӨХК-ийн нийт ажилтнууд хамрагдлаа.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага: “Эерэг сэтгэцийн эрүүл мэнд нь биеийн эрүүл мэндийг дэмжихээс гадна, амьдран буй бүс нутагтаа бүтээлчээр сурч хөдөлмөрлөх, хамтран амьдрах идэвхтэй хэв маяг, нийгмийн эмчилгээ гэсэн үзэл баримтлал нь өнөөгийн бүх улс орнуудын эрүүл мэндийн тэргүүлэх бодлогын нэг болж байна” … хэмээн тодорхойлжээ. Ийм учраас улс орон бүр нийгмийн гишүүд бүрийнхээ эерэг сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих бодлого, хөтөлбөр, нөлөөллийн ажлыг идэвхжүүлж байна.
Цаашид дээрх төслийн хүрээнд Сэтгэлзүйгээ удирдах, Сэтгэцийн эрүүл мэнд, Стресс-Сэтгэл хөдлөлөө хянах, Байгууллагын хэрэгцээт сургалт зэрэг 4 удаагийн цуврал сургалтад компанийн ажилтнууд хамрагдахаас гадна шаардлагатай хүмүүс сэтгэлзүйн ганцаарчилсан зөвлөгөө авах, сэтгэл заслын хөтөлбөрт хамрагдах зэргээр хамтран ажиллах юм.



