Мэдээ мэдээлэлФото мэдээ

ЭЛЭГНИЙ В, С ВИРУСЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

“Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК нь ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, элэгний В, С вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн газартай хамтран нийт 76 ажилтнаас В, С вирусын шинжилгээ авлаа.
🔹Шинжилгээний хариунд үндэслэн 58 ажилтнуудад элэгний В вирусын эсрэг вакцинжуулалт хийлээ.
🔹 В вирусын эсрэг вакцин хийлгэснээр халдвараас урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ В вирусын халдварын улмаас үүсэж болзошгүй элэгний хатуурал, элэгний хавдрын эрсдэлийг бууруулах ач холбогдолтой.
📍Эрүүл мэндээ хамгаалж, халдвараас урьдчилан сэргийлье!

Холбоотой нийтлэлүүд

Back to top button