Мэдээ мэдээлэлФото мэдээ

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСЛЫН УЛМААС АМЬ ҮРЭГДСЭН АЖИЛЧДЫН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭН КОМПАНИЙН АЖИЛТНУУД ЗУЛ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСЛЫН УЛМААС АМЬ ҮРЭГДСЭН АЖИЛЧДЫН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДӨР” болгон зарлаж, дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Дарханы Дулааны Сүлжээ ТӨХК-ийн хамт олон төдийгүй Эрчим хүчний салбар байнгын эрсдэлд нөхцөлд ажилладаг.
2026 оны 4-р сард Монгол улсын хэмжээнд “Ажлын байранд нийгэм, сэтгэлзүйн эерэг орчны бүрдүүлцгээе ” уриатай ХАБЭА-н сарын аяныг зохион байгуулж байна.
📍”ДДС” ТӨХК-н алба хэлтэс, ажилтнууд ажиллах орчин нөхцлөө сайжруулах, аюул эрсдлийг бууруулах, зуны их засварт гарахын өмнө эрсдлийг үнэлж, эрсдлийг бууруулах, аюулгүй ажиллах орчныг бүрдүүлэх олон бүтээлч ажлуудыг хийж байна.
📍Мөн ХАБЭА-н сарын аяны хүрээнд хамт олноороо ДУА-н ХАБЭА-н салбар зөвлөлөөс зохион байгуулж буй ҮО-оор амь үрэгсдийг хүндэтгэх өдөрт зориулан зул өргөх үйл ажиллагаанд оролцож хамт олон, тэдгээрийн ар гэр, ажилтны эрүүл мэнд сайн сайхны төлөө Төв ганданд өргөл өргөж, ном хурах үйл ажиллагаанд нэгдлээ.

Холбоотой нийтлэлүүд

Back to top button