2021-2022 ОНЫ ДАРХАН ХОТЫН ДУЛААН ХАНГАМЖИЙН ӨВЛИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ЯВЦТАЙ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ТАНИЛЦЛАА

Өнөөдөр /2021.08.19/ Хотын захирагчийн орлогч Б.Батболд, Захирагчийн албаны дарга Э. Равжаадэлгэрэх нар “ДДС” ТӨХК-ийн өвлийн бэлтгэл ажил, зуны их засварын явцтай танилцав. “ДДС”ТӨХК нь их засвараар 591.34 сая төгрөгийн өртөг бүхий 22 ажил төлөвлөснөөс бүрэн хэрэгжсэн 12, хэрэгжих шатандаа 10 ажил байна. Ажлын гүйцэтгэл 74.5%, ТЗБАХ-аар 217.33 сая төгрөгийн өртөг бүхий 3 ажил хийхээр төлөвлөснөөс бүрэн хэрэгжсэн 1, хэрэгжих шатандаа 1, тендер зарласан 1 ажил байна. Ажлын гүйцэтгэл 66.7%, ХО-аар 28 нэр төрөл бүхий 290.08 сая төгрөгийн бараа материал худалдан авахаар төлөвлөснөөс 21 нэр төрлийн бараа материал худалдан авч, 1 нэр төрлийн бараа хүлээгдэж байгаа, 1 нэр төрлийн бараа материал худалдан авах тендер зарласан. ЗГ-ын 43-р тогтоолын дагуу 5 нэр төрлийн бараа материал худалдан аваагүй хүлээгдэж байна. Төлөвлөгөөний биелэлт 93.9%, Нийт ажлын гүйцэтгэл 78.4% байна.


