2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ НИЙТ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ 82%-ТАЙ БАЙНА

“ДДС” ТӨХК-ийн зуны их засвараар 591.34 сая төгрөгийн өртөг бүхий 22 ажил төлөвлөснөөс бүрэн хэрэгжсэн 14, хэрэгжих шатандаа 8 ажил байна. Ажлын гүйцэтгэл 84.5%, ТЗБАХ-аар 217.33 сая төгрөгийн өртөг бүхий 3 ажил хийхээр төлөвлөснөөс бүрэн хэрэгжсэн 1, хэрэгжих шатандаа 1, тендер зарласан 1 ажил байна. Ажлын гүйцэтгэл 66.7%, ХО-аар 28 нэр төрөл бүхий 290.08 сая төгрөгийн бараа материал худалдан авахаар төлөвлөснөөс 21 нэр төрлийн бараа материал худалдан авч. ХО-ын төлөвлөгөөний биелэлт 93.9%.
2021 оны зуны их засварын ажлын хүрээнд ашиглалтын хугацаа дуусч гэмтэл их гардаг, хэрэглэгчийн ачаалал хүрэлцэхгүй болж дулааны эрчим хүч доголдож буй #Мангирт_хорооны ТЗ-ын батальон урд жигүүрийн Ф76мм 45 хос.м, Ф89мм 60 хос метр шугам солих, #Туслах_тосгоны түгээх сүлжээний К35.11.3- К35.11.6 худаг хүртэл Ф50-70мм голчтой 120 хос метр шугамыг Ф89 болгон өргөтгөх ажлууд хийгдэж байна.
Хэрэглэгч та бүхэн өөрийн эзэмшлийн болон дундын эзэмшлийн шугам системийг сольж шинэчлэх, угаах, засварлах ажлаа хийж өвөлжилтийн бэлтгэлээ хангаж ажиллана уу!




