Мэдээ мэдээлэл
“ENTREPRENEUR -2023” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ КОМПАНИЙ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГААР “ДДС” ТӨХК ТОДОРЛОО

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Дархан-Уул аймаг дахь салбар танхимаас аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR -2023” шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.
Энэ жил 23 дахь жилдээ зохион байгуулагдсан арга хэмжээг аймгийн ЗДТГ-тай хамтран зохион явуулж, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд аймаг, орон нутгийн удирдлагууд, хэлтэс агентлагийн дарга нарын төлөөлөл оролцон шагнал гардууллаа.
Компанийн нийт хамт олондоо баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсье.



