Мэдээ мэдээлэлФото мэдээ
ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТ, ДУЛААН ХАНГАМЖИЙН СИСТЕМИЙН ТАЛААР СУРАГЧДАД МЭДЛЭГ, МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Эрчим хүчний зохицуулах хорооноос зохион байгуулж буй нийгмийн нөлөөллийн аяны хүрээнд 2026 оны 01 сарын 30 өдөр Ерөнхий боловсролын 15-р сургуулийн 1-5-р ангийн сурагчдад дулаан хангамжийн системийн бүтэц, дамжуулах сүлжээний шугам хоолой, насос станц, дулаан хувиарлах түгээх төвүүдийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, дулааны эрчим хүчний алдагдлыг хэрхэн бууруулах арга зам, эрчим хүчний хэмнэлтийн талаарх мэдлэг, мэдээлэл өгч ажиллалаа.
Энэхүү сургалт танилцуулага нь сурагчдад эрчим хүчийг зөв зохистой хэрэглэх дадал хэвшлийг төлөвшүүлэх, цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ цэнэ хэмнэлтийн ач холбогдлыг ойлгуулахад чухал ач хобогдолтой байв.
Сурагчид сургалтын үеэр идэвхтэй оролцож, сонирхсон асуултуудаа асуун, бодит жишээнд тулгуурласан мэдлэг мэдээлэл авлаа.




