Мэдээ мэдээлэлФото мэдээ

БНСУ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ КОРПОРАЦИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД “ДДС” ТӨХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

🔹Дархан хотын дулаан хангамжийн системийг сайжруулах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх зорилгоор “ДДС” ТӨХК-ийн удирдлагын баг Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрчим хүчний корпорацийн Бизнес хөгжлийн газрын дарга (Director of Energy Transition Business Department) Ким Бонг-гюн (Kim Bong-gyun), Гадаад харилцааны хэлтсийн дэд дарга Жон Ги-үн (Jeong Gi-ung), менежер Юн Тэ Сон (Yoon Tae-seong) нарыг 2026 оны 5 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд хүлээн авч, уулзалт зохион байгууллаа.
🔹Уулзалтын үеэр “ДДС” ТӨХК-ийн удирдлагууд Дархан хотын дулаан хангамжийн өнөөгийн нөхцөл байдал, байгууллагын үндсэн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд, шугам сүлжээний ашиглалт, засвар шинэчлэлийн ажлууд болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.
🔹Мөн Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал БНСУ-ын Эрчим хүчний корпорацийн төлөөлөгчдийг хүлээн авч Дархан хотын ойрын болон хэтийн хөгжлийн төлөвлөлт, дулаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах, техник, технологийн шинэчлэл хийх чиглэлээр хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүд болон хамтын ажиллагааны талаар санал солилцож дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Холбоотой нийтлэлүүд

Back to top button