Мэдээ мэдээлэлФото мэдээ

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.НАЙДАЛАА “ДДС” ТӨХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

🇲🇳Монгол Улсын ЗГ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнөөдөр /2026-05-30/ Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ “Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн удирдлагууд, ИТА-уудын төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Уулзалтаар эрчим хүчний салбарын өмнө тулгамдсан асуудал, “ДДС” ТӨХК-ийн өнөөгийн нөхцөл байдлын мэдээлэлтэй танилцлаа.
🔹Эрчим хүчний сайд Б.Найдалаа энэ үеэр Монгол Улсын эрчим хүчний салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “1 бодлого, 9 ажил, 3 зарчим”-аа танилцуулсан юм.
🔹Салбарын цаашдын хэтийн төлөв, тархмал эх үүсвэр, уян хатан үнэ тарифийн бодлого баримтлах, хүний нөөцийн бодлогыг сайжруулах, түгээх өртгийг бууруулах, хэрэглэгч төвтэй чанартай бүтээгдэхүүн түгээх тухай энэ үеэр онцоллоо.

Холбоотой нийтлэлүүд

Back to top button